Мэдээлэл мэдээлэл

VIVANT олон ангит киноноос Монголоо тольдоорой.

Түгээх:

VIVANT өнгөрсөн 7 дугаар сард Японы ТВS сувгаар цацагдсан даруйдаа Япончуудаас өндөр үнэлгээ авснаас гадна тус кинонд жүжигчин Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Х.Цасчихэр нар дүр бүтээсэн тул үзэхэд илүү ойр дотно мэдрэмж төрөх нь дамжиггүй.  

Түүнчлэн энэхүү кинонд Сакай Масато, Абэ Хироши, Якүшо Кожи зэрэг японы од жүжигчид тогложээ. Киноны үйл явдлаас дурдвал, Японы энгийн нэгэн оффисын ажилтан хамтарч ажилладаг GFL компанийн данс руу нэг орон андуурч бичээд их хэмжээний мөнгө шилжүүлнэ.  Энэ мөнгөө олж авахаар Балка улсыг зорьсноор үйл явдал эхэлдэг. Тэрээр элсэн цөл дунд орхигдох, хот дундуур хөөгдөх зэргээр олон асуудалтай тулж, цагдаа нар ч араас нь зогсолтгүй мөшгөнө. Монголын говь, хотын амьдралыг зохиомол Балка улсаар төлөөлүүлсэн нь сонирхолтой бөгөөд гаднын нүдээр өөрсдийгөө харахад танд нэгийг бодогдуулах биз ээ.

Бусад мэдээлэл

A short description of your business