Бидний тухай

Захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт харилцагчид бизнесийн түнш хамтрагчид та бүхэнтэйгээ цахим хуудасаараа мэндчилж байгаад баяртай байна.

Ваёо-Эйрт ГХОХХК -нь 2018 онд үүсгэн байгуулагадсан Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай компани юм.

2010 оны өвөл би анх удаа Монгол улсад ирж байлаа. Буянт-Ухаа онгоцны буудал дээр буугаад хот руу явж байхад замд хонь, ямаан сүрэг тааралдаад их сонин байдаг байж билээ. Японоос огт өөр өргөн уудам тал нутаг, байгалийн асар их баялагтай энэ сайхан оронд ирээд Японд байдаг ч Монголд байдаггүй, Монголд байдаг ч Японд байдаггүй зүйлийг хооронд нь солилцож холбох гүүр нь больё гэж шийдээд 2018 онд компаниа байгуулж байлаа. Янз бүрийн салбарт хүч сорин цахилгаан барааны импорт, жоншны экспорт, аялал жуулчлал, Монгол орон дахь кино зураг авалтын зохицуулагч координатор зэрэг Япон болон Монгол орныг холбосон үйл ажиллагаа явуулж иржээ. Цаашид ч гэсэн хоёр орныг холбох томоохон гүүр болох энэ ажлаа улам идэвхижүүлнэ гэсэн зорилготойгоор хэрэглэгч та бүхний найдвартай,итгэлтэй хариуцлагатай түнш байхыг чухалчлан хичээн ажиллаж байна.

Бидэнд итгэл хүлээлгэн дэмжиж урам зориг өгч байдаг харилцагчид бизнесийн түнш хамтрагч байгуулага болон хэрэглэгчиддээ чин сэтгэлийн халуун талархалаа илэрхийлье.

Та бүхний итгэл сэтгэлийн дэмээр бидний амжилт хэмжигдэх болно.

Гүнээ хүндэтгэсэн
Гүйцэтгэх захирал
Reeko Okuno.

Эрхэм зорилго

Эрүүл аз жаргалтай амьдралыг
хамтдаа бүтээцгээе

Бүтээгдэхүүнээ хамгийн хурдан, шуурхай замаар хэрэглэгчиддээ хүргэх, үйлчилгээний стандартыг олон улсын түвшинд хүргэж, хэрэглэгчидээ сэтгэл ханамжтай байлгана.

Танилцуулга

Эрүүл аз жаргалтай амьдралыг хамтдаа бүтээцгээе .

Ваёо-Эйрт ГХОХХК -нь 2018 онд үүсгэн байгуулагадсан . Бид агаар цэвэршүүлэлт, агаар сэлгэлт, дотоод орчны агаарыг чанаржуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан Япон улсын Daikin Industries Co.,LTd компанийн DAIKIN (Дайкин) брэндийн агаар цэвэршүүлэгч , Iris Ohyama брэндийн агаар цэвэршүүлэгч , ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн болох тоос сорогч,тоосны хачиг сорогчийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг. Мөн худалдаа,аялал жуулчлал ,уран сайхны болон баримтат кино хийх чиглэлээр дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай компани юм.
Хэрэглэгч худалдан авагчдийнхаа эрүүл тав тухтай орчныг бий болгохын тулд дотоод орчны агаарын чанарыг сайжруулж цэвэршүүлэх нэмэлт бүтээгдэхүүнийг оффис болон гэрийн нөхцөл дахь агаарын орчинг сайжруулах онцгой технологи бүхий агаар цэвэршүүлэгчийг импортлон Монгол Улсынхаа өнцөг булан бүрд хэрэглэгч, харилцагчдадаа түгээн борлуулсаар байна.