Үйл ажиллагаа

Кино зураг авалтын
зохицуулалт

Монгол улсын Соёлын яамны дэргэдэх Кино урлагийн зөвлөл ,Япон улсын элчин сайдын яам Ваёо-Эйрт ГХОХХК дэмжлэгтэйгээр Номадиа пикчерс компани болон Япон улсын TBS (Tokyo Broadcasting System ) телевизтэй хамтран *VIVANT * нэртэй 10 ангит уран сайхны кино цувралын зураг авалтыг 2023 оны 05 сарын 05 өдрөөс 2023 оны 07 сарын 08 ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай Өмнөговь , Дундговь, Хэнтий , Дархан аймаг ,Улаанбаатар хотод Япон ,Монгол 200 гаруй уран бүтээлчид ,жүжигчид , кино багийнхан оролцсон томоохон хэмжээний төсөл болон зураг авалт амжилттай хийгдэн өндөрлөлөө.

Япон улсын TBS (Tokyo Broadcasting System ) телевизийн *VIVANT * нэртэй 10 ангит уран сайхны кино цуврал 2023 оны 07 сарын 16 нд Япон улсад нээлтэй хийн TBS телевизээр цацагдан өндөр үнэлгээ аван үзэгчидийн хүлээлт болсон киноны нэг болж байна .

Уг цуврал киноны зураг авалт нь Монгол улсад хийгдсэнээр манай орны үзэсгэлэнт байгалийг таниулах, “Монголд зочлох жил” аялал жуучлалыг дэмжих, Монгол улсын кино урлаг, уран бүтээлчид болон жүжигчид дэлхийд танигдах онцгой бөгөөд үнэтэй хувь нэмэр оруулсан төсөл болсон гэж итгэж байна.

Аялал жуулчлал

Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх, дурсгалт газруудыг үзүүлэх малчин айлын ахуй амьдрал зан заншлыг жуулчдад таниулах ,жуулчдын тав тухыг хангах шинэ маршрут, шинэ хөтөлбөр чанартай үйлчилгээ жуулчдын хүсэл сонирхолд тулгуурласан хэзээ ч мартагдахааргүй дурсамж дүүрэн аялалуудыг танд санал болгох болно.

Ваёо-Эйрт ГХОХХК -нь 2023 оны 06 сараас зохих журмын дагуу гадаад орноос жуулчин хүлээн авах тур оператор ангиллын гэрчилгээтэй үйл ажиллагаагаа эхлэн явуулж байна.