Мэдээлэл мэдээлэл

“ВИВАНТ” ОЛОН АНГИТ КИНО НЬ ЦАЦАГДСАН ДАРУЙ 4 САЯ ГАРУЙ ҮЗЭГЧДЭД ХҮРЭЭД БАЙНА

Түгээх:

Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл нь Япон улсын TBS телевизийн “Вивант” олон ангит кинонд хамтран ажилласан “ВАЁО ЭЙРТ” ХХК-ийн удирдлагуудтай өнөөдөр /07 дугаар сарын 27/ уулзалт хийлээ. Тус уулзалтад Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Г.Номин-Эрдэнэ болон “Ваёо Эйрт” ХХК-ийн Ерөнхий захирал Рэко Окуно нар оролцсон юм.

Энэхүү уулзалтаар Япон улсын ТВS телевизээр 07-р сарын 16-аас эхлэн цацагдаж буй “Вивант” кинотой хамтран ажилласан тухай ярилцсан ба тус кино нь цацагдаж эхэлсэн даруй 4 сая гаруй үзэгчдийн хүртээл болоод байгаа аж.

Мөн тус киног TBS телевиз болон Номадиа пикчерс хамтран бүтээсэн төдийгүй Монгол Улсын хэд хэдэн уран бүтээлчид тухайн кинонд дүр бүтээжээ. Үүнд, Жүжигчин Б.Барслхагва, жүжигчин Х.Цасчихэр, Б.Ганчулуун, Г.Эрхэмбаяр, Д.Төмөрбаатар, Э.Тодгэрэл гэх мэтчилэн нийт 50 гаруй уран бүтээлчид оролцон тоглож, ажилласан байна.

Түүнчлэн TBS телевизийн бүтээж буй “Discovery of the World’s Mysteries” нэвтрүүлэг нь 2023 оны 09 дүгээр сард цацагдахад бэлэн болжээ. Энэхүү нэвтрүүлэг нь Монгол Улсын үзэсгэлэнт байгаль, өвөрмөц газар нутгуудаар зураг авалтаа хийсэн ба Япон Улс даяар нийт 10 сая гаруй үзэгчдэд хүрдэг алдартай нэвтрүүлгийн тоонд багтдаг байна.

Mongolian National Film Council

Бусад мэдээлэл

A short description of your business