“ВАЁО ЭЙРТ” ХХК НЬ “ТВS” ТЕЛЕВИЗИЙН ОНЦГОЙ ЭРХТЭЙГЭЭР “NIPPON TRAVEL AGENCY” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИТАЙ ХАМТРАН ЭНЭ ЖИЛ “ВИВАНТ” ОЛОН АНГИТ КИНОНЫ ЗУРАГ АВАЛТ ХИЙГДСЭН МАРШРУТААР МОНГОЛ ОРНОО СУРТАЛЧИЛСАН 4 УДААГИЙН 120 ХҮНТЭЙ АЛБАН ЁСНЫ АЯЛАЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛААД БАЙНА.
Мөн энэ жил манай компаны шугамаар ирсэн жуулчид болон “NIPPON TRAVEL AGENCY” компаны хүсэлтээр 2025 оноос аялалын маршрутаа баяжуулан Өмнөговь, Мандалговь-ийн чиглэлд аялал гаргахаар төлөвлөж байна.
“Вивант” олон ангит киноны зураг авалт манай улсад хийгдсэн нь Монгол орны үзэсгэлэнт байгалийг дэлхийд таниулах, аялал жуулчлалыг дэмжих, жуулчдыг тасралтгүй татах онцгой төсөл болсон юм. Энэхүү төсөл нь хоёр орны урлаг соёл, эдийн засгийн хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэдэгт найдаж байна.
Кино урлагийн хүч гэдэг хязгааргүй юм гэдгийг олон хүнд мэдрүүлсэн энэхүү бүтээлийг Монголд зураг авалт хийх санаачилга гарган, зураг авалтын Монгол талын зохицуулагчаар ажилласандаа баяртай байдаг.
